Sunday, August 28, 2011

Бурхадын хот


Хөврөн нүүх хөвсгөр үүлсийн чөлөөнд
Чиний минь ам ганцаар чихэр идэх шиг уйтай
Хөнжилнөөсөө сугаран босмооргүй үдшүүдэд
Хэн нэгний тавиланг зохиох
Бурхадын гэр эзгүй
Нүдгүй чихгүй улаан шороо
 Нүх бүхнээр минь шуурах тамын энэ ертөнц дээр
Нисэх далавчиндаа түүртэж
Өдөө зулган хаях миний солиорол ганцаардал болоход
Бурхадын тулга галгүй
Хүйтэн шөнө дан цамцтай
Гэрээсээ гараад дагжин чичрэхдээ бодож олсон
Хөндий хоосон биенээс
Тамхины утаа тэнгэрт дэгдэн
 Үүлс болж бороо шаагихад
Бурхадын хот гэрэлгүй
Төгөлдөр хуурын гунигт аялгуу шиг
Төөрөлдөж явсан амьдралаа дүгнэхэд
Төрсөндөө харамсах хүнд бодлууд
Төд удалгүй замхран арилахад
Бурхадын мэлмий сохор
Уран зураг шиг амьдралыг
Урж тасдсан арьсаа оёж нийлэлэн суухад
Мэдрэмжгүй мунхагууд баллаж
Мэддэг царайлан жүжгэлхэд
Бурхадын зураг хар цагаан

Friday, June 3, 2011

цаг хугацаа

Хэлбэр дүрсийг шүтэгч цаг хугацаа
Хэмнэлээ алдсан амьдралтай нийлээд
Бүтээсэн бүхнээ үгүйсгэн суухад
Би тэнд амьдарч байсан юм
Хараал идсэн гунигт хотын гудаманд нь
Цас бороо цугаар бөөндөж байхад
Хань болсон хуучин сандал дээрээ
Хаяад явсан чамайг хүлээж байсан юм
Одоо энд намар болсон
Одоо энд хэн ч үлдээгүй
Олигтой жүжиг ч тавихаа больсон
Ондоон хот руу тэд явсан.........
ай ямар их ганцаардал вэ
ай ямар их хүслэн бэ........

Monday, February 21, 2011

Би мэдсэнгүй

Цаг хугцаа надаас зугтаж
Номын тавиур дээр тоосонд дарагдаад
Хуучин дурсамж сэдэрч
Хөнгөн гуниглаад
Халуунаас зугтаж
Харанхуй өрөөндөө бүгээд
Цонхоор нарлуу харж инээсээр
Цаг хугцаа удсаныг
Би мэдсэнгүй
Ганцаардал минь туйлдаа хүрээд
Ганцхан утсан дээр тогтож байсаныг
Найзийнхааа нүднээс олж хараад
Наргиа болгож өнгрөөгөөд
Ганцаардал ганцаардал гэж үгэлсээр
Ганц сумны эрэлд гарлаа...............................................

Thursday, January 6, 2011

хэнэггүй жүжигчин

Хэрмэл театрын хэнэггүй жүжигчин би
Хэзээ хаана гэдгээ ойлгохоо байлаа
Үхэх гэдэг цаг хугацааны асуудал болж
Үргэлжлэл ... – эхлэл ... +

Wednesday, December 1, 2010

Зөөлөн

Зөөлөн
Зөөлөн
Зөөлөн ...
 Намуухан цаг хугцааний урсгал
Навч модноос унах адил тайван орой
Долоо хоногийн өмнө хэлсэн үгс
Зүүд агаад мэдрэмж адил
Зөөлөн Зөөлөн Зөөлөн
Уйлагнан бүүдийх тэнгэр  аниргүй
Үүлс ,уулс  ниийлэн гунигтай бөгөөд амаглан
Лиш цэцгийн анхилам үнэр
Нялуун болоод бөгчим
Зөөлөн зөөлөн зөөлөн ...

Tuesday, November 23, 2010

Миний цэцэг

Миний тарисан цэцэг нэн тансаг
Үнэр нь хаач байхгүй анхилам
Дэлбээ нь нил яагаан
Иш нь нарийхан гуалиг
Нүдэн дээр минь
Цэцэг минь үхэж байна
Би юуч хийж чадахгүй байна
Хөлийг минь хөшөөж
Гарыг минэ гавалжээ
Миний цэцэг намайг өрөвдөж уйлж байна
Ай аймшигтай байна
Гэхдээ өөртөө яг үнэнийг хэлхэд
Агаарт хэзээч цэцэг ургадаггүй юм

Ай хорвоо...

Зуныг би халуун гэж бодоод
Замыг би урт гэж хууртаад
Хамгийн дуртай бүхнээсээ урваад
Хайр дурлалд нүд минь сохоржээ